Өчигдөр бид “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн нартай холбоотой хэргийн шүүх хурал болж байгаа тухай мэдээлсэн. Тэдэнд хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэргийг хэлэлцсэн Шүүх хурал дуусаж тус бүрд нь ял оноосон байна.
Шүүх хурлаас Т.Алтайд долоон жил, Ш.Батбаяр буюу Баавар, Г.Адьяасүрэн нарт гурван сарын хугацаанд баривчлах ял оноосон байна. Ингэхдээ Бааварын өмнө нь цагдан хоригдсон болон эмнэлэгт хэвтсэн хугацааг ял эдэлсэнд тооцож, гурван сарын хугацаанаас хасахаар болжээ. Тэгэхээр Баатар одоо сар гаруй хугацаанд баривчлагдах бололтой.
Хар тамхины хэрэгт холбогдох уг шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард болох байсан ч Баавар шүүх хурал болохын өмнө Цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөнд саатуулагдаж байхдаа галд түлэгдсэн тул Шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлээд байсан юм. Тэрээр 40 хувийн түлэгдэлтэй хоёр сар орчим эмнэлэгт хэвтэж байгаад тавдугаар сарын 9-нд эмнэлгээс гарч, батлан даалтад байсан юм. Ийнхүү хэл ам дагуулж, дуулиан тарьсан нэгэн хэрэг шийдэгдлээ.