logo
Наадамчин олныг эрүүл аюулгүй орчинд баяр наадмаа тэмдэглэх боломжийг бүрдүүлнэ

Наадамчин олныг эрүүл аюулгүй орчинд баяр наадмаа тэмдэглэх боломжийг бүрдүүлнэ

2013/05/30
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний комисс 2013 оны 5 дугаар сарын 29-нд хуралдаж, наадмын бэлтгэл ажлыг хангуулах тухай хэд хэдэн ажлыг хэлэлцлээ. Баяр наадмыг зохион байгуулах комиссын салбар хорооны гишүүд Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тэмдгэлэн өнгөрүүлэх урьдчилсан  төлөвлөгөөгөө  баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагвад танилцууллаа.

Энэ жилийн наадмын нээлт, хаалт, болон ёслол хүндэтгэлийн арга хэмжээг илүү өвөрмөц, шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаагаас гадна наадмын нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулахаар болжээ.

Мөн наадамчдын эрүүл аюулгүй орчинд наадамлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор томоохон бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг шинээр хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Хүй долоон худагт 7000 гаруй автомашины зогсоол шинээр байгуулах, үзэгчдийн суудлыг илүү тохилог болгох үүднээс зөөвөрлөх, угсрах боломжтой 3000 гаруй  үзэгчийн суудлыг байрлуулах, наадамчдын зорчих хэсэг болон, үйлчилгээний хэсгүүдэд эко хавтан тавьж, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх,  “361”-ийн төмөр замын гармаас Хүй долоон худаг хүртэл шинээр автозам тавих зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ. Хүй долоон худаг орчимд хийх зарим тохижлтын ажлын хөрөнгийг “Гудамж төсөл”-ийн хүрээнд “Чингис” бондын гаргах боломжтой гэж Засгийн газраас үзсэн байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн бие засах газрыг шинээр байгуулахаас гадна наадамчин олонд наадмын үйл ажиллагаа,   автомашины зосоол,  наадмын үйлчилгээний тухай мэдээлэх мэдээллийн самбаруудыг байрлуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн сур, шагайн харвааны талбайд тохижлтыг ажлыг шинээр хийх шаардалгатай болжээ. Сурын харвааны үзэгчдийн суудал автомашины замтай ойр учраас үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс автомашины замаас тусгаарлах хэрэгтэй байгааг хэлж байлаа. Үүний тулд үзэгчдийн суудлыг шинээр хийж, зурхайг өргөсгөн, машины талбайн зогсоолыг засаж тохижуулах юм байна. Мөн хурдан морьдын уралдааныг зохион байгуулах салбар хорооноос танилцуулснаар энэ жил уралдах морьдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа учраас зохион байгуулалтыг сайжруулахаас гадна, гарааны төхөөрөмжүүдийг шинэчлэх хэрэгтэй болжээ. Энэ мэт эрүүл, аюулгүй орчинд наадамлах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэглэгдсэн наадмын үйл ажиллагаанд нийтдээ 50 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо байгаа ч үүнийн 3,4 тэрбум төгрөгийг наадмын бодит үйл ажиллагаанд, хүй долоон худаагт хийх бүтээн байгуулалтад 40 орчим тэрбум төгрөгийг  зарцуулах юм байна.

Үндэсний их баяр наамдыг зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагва наадмын зардлын төсвийг нэгтгэн гаргах, Хүй долоон худаг, Төв цэнэглэх хүрээлэн, сур, шагайн харвааны талбайд очин биечлэн танилцах үүргийг салбар комиссын дарга нарт өглөө.  Баяр наадмыг зохион байгуулах комиссоос гаргаж байгаа эдгээр саналыг Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батлах юм. Дашрамд дуулгахад, Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхохоор манай оронд 12 мянга гаруй гадаадын жуулчин ирэх юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш