logo
Монголчууд олноор амьдарч буй улс, хотуудад нийгмийн хамгааллын үйлчилгээний төвүүд нээнэ

Монголчууд олноор амьдарч буй улс, хотуудад нийгмийн хамгааллын үйлчилгээний төвүүд нээнэ

2013/05/30

Хүүхдийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдтэй холбогдуулан сум, хорооны нийгмийн ажилтнууд, хариуцсан албан хаагчдын ажлыг иргэд ихээхэн шүүмжлэх болсон билээ. Гэтэл бодит байдал дээр нийгмийн ажилтнууд айлд нэвтрэх эрхгүй, хүүхдийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалтгүйгээс ажил үүргээ бүрэн хэмжээнд гүйцэтгэж чаддаггүй аж. АНУ зэрэг оронд  нийгмийн ажилтнууд торгууль тавих, баривчлах, тэр бүү хэл эцэг эх байх эрхийг нь хасах эрхтэй байдаг гэнэ.  Иймд нийгмийн ажилтны эрхийг нэмж, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын газар тодорхой ажил эхлүүлээд байгаа юм байна. Түүнчлэн, монголчууд олноор амьдарч буй улс, хотуудад нийгмийн хамгааллын үйлчилгээний төвүүд нээж байгаа аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш