2014 оны өвлийн олимп ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулагдах билээ. Тэгвэл Олимпийн наамдын зохион байгуулах хороо өвлийн олимпийн медалиудыг өчигдөр дэлхий нийтэд танилцууллаа.
Медалиудыг үнэт чулуу болон тунгалаг поликарбонатаар хийжээ. Нэг медаль бэлтгэхэд нэг хоног шаардагдах бөгөөд Хорооныхон Олимп болон Паралимпд зориулан нийтдээ 1300 ширхэгийг бэлдсэн байна. Олимпийн медалиудыг хамгийн түрүүнд харсан хүмүүсийн нэг бол үйл ажиллагаатай танилцаж байсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байсныг хэвлэлүүд тэмдэглэжээ. “Бид бүх медалийг эх орондоо үлдээхийг хүсч байна, ялангуяа алтыг нь” хэмээн Олимпийн хорооны дарга Дмитрий Чернышенко сэтгүүлчдэд ярьжээ.