Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ойгоос өчигдөр өглөө нэгэн иргэн машинтайгаа дэлбэрч нас барсаныг олж илрүүлсэн байна. Түүнийг хэн нэгэн санаатайгаар дэлбэлсэн үү, амиа хорлосон уу гэдгийг Аймгийн цагдаа, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын хамтарсан ажлын хэсгийнхэн өнөөдрийн байдлаар хэргийн мөрөөр ажиллаж байгаа юм байна. Амиа алдсан залуу нь сумандаа газар тариалангийн чиглэлээр хувиараа бизнес эрхэлдэг нэгэн байсан талаар эх сурвалж мэдээллээ.