Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, Дэлхийн нэг гэр бүл ТББ-ууд хамтран өнөөдөр СХД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэг дээр хог түүж өдрийнхөө өлийг залган амьдардаг айл өрхүүдийн хүүхэд, эмэгтэйчүүдийг баярлуулахаар боллоо. Тус хогийн цэгт 14 гаруй өрх айл амьдардаг бөгөөд тэдгээрийн 13 нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг бол, өрх толгойлсон нэг эрэгтэй байдаг байна. Харин эцэг, эхдээ туслан, тус хогийн цэг дээр хог түүн амьдардаг 40 гаруй хүүхэд байгаа учраас эх, үрсийн баярыг тохиолдуулан тэнд амьдардаг эхчүүд, хүүхдүүдэд дээрх байгууллагууд гэрийн бүрээс, гарын бэлгийг гардуулан өгөхөөр болжээ. Тус арга хэмжээ өнөөдөр 12:00 цагт СХД-ийн 26 дугаар хороонд болно.