Өнөөдөр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооноос нийгмийн эмзэг бүлгийн болоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ бэлэг өгөх юм байна. Түүгээр ч зогсохгүй онц сурдаг, авьяаслаг, амьдралын боломж доогуур хүүхдүүддээ ч мөн бэлэг гардуулж баярлуулахаар болжээ. Тэд арга хэмжээгээ 19 хорооллын үйлчилгээний төвийн номын санд тэмдэглэхээр болжээ.