logo
Монголчуудаа! Өнөөдөр тамхинд ҮГҮЙ гэж хэлцгээе!

Монголчуудаа! Өнөөдөр тамхинд ҮГҮЙ гэж хэлцгээе!

2013/05/31
Өнөөдөр дэлхий нийтээр тамхигүй өдрийг онцлон тэмдэглэж, тамхи татдаг хэн бүхнийг өөрийн болоод өрөөл бусдын эрүүл мэнд, сайн сайхан амьдралын тусын тулд тамхи татахгүй байхыг уриалсан өдөр тохиож байна.  Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 31-нийг тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ. Анх энэхүү өдрийг 1984 оноос Их Британид тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст дэмжлэг үзүүлж, мэдээлэл олгох үүднээс тэмдэглэж ирсэн байдаг. Хэрэглэж байгаа хүмүүсийнхээ тал хувийг үхэлд хүргэдэг,  цорын ганц урьдчилан сэргийлж болох үхлийн шалтгаан бол тамхи юм.

Тамхины тахал нь жил бүр ойролцоогоор 6 сая хүнийг үхэлд хүргэдэг бөгөөд ХХ зуунд 100 сая хүний нас баралтын шалтгаан болсон тоо баримт бий.

Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд татагчдын тоо ихэсч, нас залуужин тамхи татдаг хүүхэд, эмэгтэйчүүдийн тоо нэлээд өсөөд байгаа.

Түүнчлэн Монголчуудын хувьд насанд хүрэгсдийн 42 хувь, хүүхдүүдийн 54 хувь гэртээ дам тамхидалтад өртдөг гэсэн судалгаа байдаг.

Үүнтэй холбоотойгоор 2005 онд батлагдсан “Тамхины хяналтын тухай” хуульд өнгөрсөн онд нэмэлт, өөрчлөлт оруулан гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлээд буй.

Хуулийн хэрэгжилттэй холбоотой санал, гомдлууд их байгаа ч тодорхой хэмжээнд тамхийг “хазаарлаж” чадаж байгаа гэж хэлж болно.

Цаашид ч иргэн бүрийн ухамсарт оролцоо тамхины хэрэглээ, дам тамхидалтыг бууруулах чухал хүчин зүйл юм.

Өнөөдөр тамхигүй өдөр.
 
 ТА БУСДЫГ БОЛОН ӨӨРИЙГӨӨ ХӨНӨӨХ ХОРТ ТАМХИНД ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ, ЧИН ХҮСЭЛТЭЙ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш