logo
Энэтхэг эр үр тээх савтай байжээ

Энэтхэг эр үр тээх савтай байжээ

2011/08/15
Энэтхэгийн фермер эр эмэгтэйчүүд шиг нөхөн үржихүйн эрхтэнтэй болохыг эмч нар олсон ихээхэн сонирхолтой үйл явдал болжээ.
Раялу хэмээх энэ эрийн гэдэс ихээр өвдөх болсон учир эмнэлэгт хандсанаар хэвлийн доод хэсэгтээ эмэгтэйчүүдийнхтэй адил савтай болохоо мэдсэн байна. Эмч нар эхэндээ түүний гэдсэнд ивэрхий ургасан гэж оношилж байсан ч шинжилгээ явуулснаар эмэгтэй хүнд байдаг эрхтэн, бүрэн хөгжөөгүй умай, өндгөвч, эр хүнд байгааг олж мэдээд ихээхэн гайхжээ.

Хамгийн хачирхалтай нь энэ эрийн гадна эрхтэн нь яг л эр хүнийх бөгөөд тэрбээр хоёр хүүхдийн эцэг аж. Уг эрийн гэдэс, ходоод өвдөн эмнэлэгт хандахаас өмнө түүнд ямар нэг өвчин шанал огт байгаагүй гэнэ. Хэдийгээр тэрбээр хос эрхтэнтэй ч түүний гормон ялгаруулалт болон бэлгийн чиг хандлага нь эрэгтэй юм. Энэ мэдээг сонсоод фермер эр багагүй цочирдсон ч одоо эмнэлэгээс гарч, гэр бүлийнхэн нь түүний сэтгэл санааг дэмжиж байгаа аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш