Өчигдөр 17.20 цагийн үед “Сонота-2” маркийн суудлын автомашин шатсан хэрэг гарчээ. Тодруулахад, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IX хороо, “Дөлгөөн нуур” цогцолборын замын урд талд иргэн Б-ийн 82-05 УБЯ улсын дугаартай суудлын автомашины бүхээг шатсан хэрэг гарсан байна. Галын дуудлагын дагуу Гал унтраах 10 дугаар ангийн аврагчид ажиллаж, галыг бүрэн унтраасан байна. Шаталтын үеэр хүн бэртэж гэмтээгүй бөгөөд шинжээчид одоогийн байдлаар галын шалтгааныг тодруулахаар ажиллаж буй юм байна.