“МN-25 дугаар суваг” телевизийн цуврал болох “Making the band” шоуны дөрөвдүгээр шатны бүртгэл маргаашаас эхэлнэ. Авьяаслаг залуусын хүсэл мөрөөдлийн гүүр болж, урлагийн ертөнцөд хөл тавих замыг нь дөтөлж өгдөг тус шоунаас “Аnemone”, “Ехtасу”, “Мiхх” зэрэг хуүхэд залуусын сонсдог, даган дуурайдаг хамтлаг төрөн гарч, уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. Тэгвэл “Мiхх” хамтлагтай ажиллаж байсан Г.Цэрэнгийн продюсерлэх энэ удаагийн шоугаар охидын хамтлаг байгуулах аж. Мөн “Making the band 4” нэвтрүүлгийг ӨМӨЗО-ы “Одон” телевизээр цацаж, шинэ хамтлагийг гадаадын хөгжмийн наадмуудад оролцуулах төлөвлөгөөтэй байгааг зохион байгуулагчид онцоллоо. Бүртгэл ирэх сарын 28-ныг дуустал “МN-25 суваг” телевизийн байранд үргэлжилнэ.