logo
“Мөрөөдлийн хот” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

“Мөрөөдлийн хот” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

2013/06/03
НЗДТГ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан хүүхэд багачуудынхаа дунд 3 насны ангилалаар “Мөрөөдлийн хот” гар зургийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдаанд 1200 гаруй хүүхдийн бүтээл ирсэн бөгөөд ангилал тус бүр дээр 1, 2, 3-р байрыг шалгаруулж алт, мөнгө, хүрэл цом, 100,000-300,000 төгрөгийн мөнгөн шагналыг гардуулсан юм. Бяцхан хүүхдүүд өөрсдийнхөө мөрөөдөж буй цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайг чадварлагаар зурсан нь хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлөөр нийслэл хотоо хөгжүүлэх  томоохон ажлын загвар зураг болсон гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш