logo
Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонгоор 21 ээжийн энгэрийг мялаалаа

Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонгоор 21 ээжийн энгэрийг мялаалаа

2013/06/03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 21 ээжийг  “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагнасныг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдөр, Эх үрсийн баярын өдрөөр НИТХ-ын дарга Д.Баттулга гардууллаа. Энэ үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга “Энэхүү сайхан баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонгоор энгэрээ мялаалгасан та бүхэнд дахин баяр хүргэе. Монгол улсдаа  олон иргэнийг төрүүлж өсгөн, хамгийн том, агуу хөдөлмөрийг хийсэн та бүхнийг Монголын төр засаг цаашид өндрөөр үнэлэн, урамшуулах бодлого баримталж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Та бүхэнд урт удаан наслаж, эрүүл энх байхыг хүсье” гэж хэлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш