logo
Миссури болон Оклахома мужууд хүчтэй хар салхинд нэрвэгдлээ

Миссури болон Оклахома мужууд хүчтэй хар салхинд нэрвэгдлээ

2013/06/03
АНУ-ын Миссури болон Оклахома мужуудад өнгөсрөн баасан, бямба гарагуудад гарсан хүчтэй хар салхины улмаас нэрвэгдсэн хүмүүсийн тоо 14 хүрээд байна. Өмнө нь Миссури болон зэргэлдээ Оклахома мужуудад хүчтэй хар салхины улмаас онцгой байдал тогтоосон байна. Мөн Миссурид үер бууж гурван хүн нэрвэгджээ. Оклахома мужийн эмнэлгийн албаны мэдээлснээр, энэ мужид нэрвэгдэгсдийн тоо 9 хүрээд байгаа бөгөөд өөр хоёр хүн эмнэлэгт хүргэгдснийхээ дараа нас баржээ. Одоо эмнэлэгт 77 хүн эмчлүүлж байна. 200 мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй үлдээд байна. Ирж байгаа мэдээгээр Оклахома-сити дүүрэгт 5-р сард ийм төрлийн байгалийн гамшгийн улмаас 24 хүн нас барсан бөгөөд зөвхөн өнгөрсөн баасан гарагт гэхэд л энд таван удаа хүчтэй хар салхи гарчээ. Оклахома болон Миссуригээс гадна америкийн Канзас муж хүчтэй хар салхи гарах тухай сэрэмжлүүлэг авчээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш