Түркийн олон хотуудад Стамбулын цэцэрлэгт хүрээлэнг татан буулгахыг эсэргүүцэгчдийн талынхны эсэргүүцлийн жагсаалууд болж байгаа бөгөөд жагсаалд оролцсон мянга орчим хүн саатуулагдаад байна. Энэ тухай тус улсын ДХЯ-ны сайд Муаммер Гюлер өчигдөр мэдэгдэв. Тус улсын иргэд эрх баргичдын Стамбулын төвийн Таксим дүүргийн “ногоон арлуудын” нэг болох Гези цэцэрлэгт хүрээлэнг татан буулгах шийдвэр гаргасныг эсэргүүцэж байгаа юм байна. Пүрэв гарагт Стабмбулд эхэлсэн эмх замбараагүй байдал нь түркийн бусад хотуудад тархаад байна. Тус улсын 48 дүүрэгт жагсаал хөдөлгөөн болж байна. Бямба гарагт л гэхэд Түркэд 90 эсэргүүцлийн жагсаал болжээ. Сайдын ярьснаар, 939 хүнийг баривчилжээ. Эмх замбараагүй байдлын явцад 79 хүн шархадсны 26 нь цагдаагынхан байжээ. Жагсаалын үеэр тус улсын эрх баригч намын бодлогын эсрэг, ерөнхий сайд Тайип Эрдоганыг огцруулах шаардлагыг тавьсан улс төрийн томоохон эсэргүүцлийн арга хэмжээнүүд ч болж байна. Анкара хотын захирагч Алляддин Юкселийн даалгавраар ерөнхий сайдын байрыг хамгаалахаар цэргийн тусгай нэгтгэл хүрэлцэн иржээ. Ерөнхий сайд өөрөө өмнө нь мэдэгдэхдээ, Гези цэцэрлэгийг тойрсон үлй явдлууд нь “үзэл суртлын шинжтэй” гэжээ. Бямба гаригт тэр босогчдыг жагсаалаа зогсоож, тарж явахыг уриалсан. Тэрээр хууль сахиулагчдын зүгээс эсэргүүцлийн жагсаалуудад оролцогчдыг тараахдаа алдаа гаргасан байж болзошгүй юм гээд ДХЯ-нд гэм буруутнуудад шийтгэхийг даалгасан байна. Тэр мэдэгдэхдээ эрх баригчид Гези цэцэрлэгт хүрээлэнд түүхийн цэргийн хуаранг дахин сэргээх төлөвлөлтөөсөө татгалзахгүй гэжээ.