Энэ сарын нэгэнд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт "Тоёото кроун" онхолдож 6-36 насны нийтдээ таван хүн амь насаа алдсан байна. Хэргийг одоогийн байдлаар Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж. Баярын өдрүүдэд хөдөө орон нутгийг зорих, мөн хөдөө орон нутгаас гарах зорчигдын тоо эрс ихэссэн байна. Тиймээс осол аваарууд ихэвчлэн хотоос зайдуух замд гарчээ.