Гавьяат жүжигчин, дуучин поп дива Ж.Алтанцэцэг поп, ардын, сонгодог, хүүхдийн гээд олон төрлийн гайхалтай уран бүтээл туурвиж, түмэн олны хүндэтгэлийг хүлээсэн нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэрээр өнгөрөгч зургаан сарын нэгний үдэш өөрийн бие даасан тоглолтоо хийсэн билээ. Тэрээр Монголдоо анхдагч "3D" тоглолтыг тавьсан ньв үзэгчдэд нилээдгүй таалагджээ. Түүний тоглолт олон олон сюрпрайзаар дүүрэн байсан бөгөөд шинэ шинэ уран бүтээлүүдээрээ сонсогчдоо бэлэг барьсанаас гадна, тайз дэлгэцийн хувьд урьд өмнө байгаагүй гайхалтай орчинг бүрдүүлж чадсан байлаа. “Алтанцэцэг” тоглолтын хамгийн их мөнгө, хүч хөдөлмөр бас цаг хугацаа шаардсаныхаа хэрээр үзэгчдийг байлдан дагуулж чадсан билээ. Монголын тайзнаа анх удаа амилсан 3D холограмм нь ямартай ч дуучны хувьд ард түмэндээ гайхалтай тоглолтоороо бэлэг барина хэмээн авлаж байсан амлалтандаа хүрч чадсан гэхэд хилсдэхгүй болов уу.