logo
Эх үрсийн баяраар зам тээврийн осол зонхилжээ

Эх үрсийн баяраар зам тээврийн осол зонхилжээ

2013/06/03
Өнгөрөгч амралтын өдөр буюу эх үрсийн баяраар Нийслэлийн цагдаагийн байгууллагад 59 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс зам тээврийн ослын хэрэг 21 гарч, 30 хүн хохирол амссан бөгөөд гадна хулгайн гэмт хэрэг 17 гарсан аж. Гудамж талбай, үйлчилгээний төв олон нийтийн газраар үйлчлүүлж байгаа иргэд халаас, цүнхнээсээ эд зүйлээ алдсан хэргүүд ихэвчлэн гарсан байна.  Налайх дүүргийн нэгдүгээр хороонд хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн гар утас, бэлэн мөнгө, банкны карт, бичиг баримтаа цүнхтэйгээ алдсан хэрэг гарсан бол Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Номин" худалдааны төвд үйлчлүүлж байсан 40 гаруй насны эмэгтэй цүнхтэй эд зүйлээ алдсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш