logo
Найман хувийн хүүтэй зээлийг энэ долоо хоногоос эхлэн олгоно

Найман хувийн хүүтэй зээлийг энэ долоо хоногоос эхлэн олгоно

2013/06/03
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болж, дөнгөж сая завсарлалаа. Тус хуралдаанаар хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцсэний зэрэгцээ Засгийн газрын мэдээллийг сонссон байна. Мэдээллийн дагуу гишүүд Засгийн газарт хандан иргэдийг орон сууцжуулах хөтөлбөртэй уялдаж гарч байгаа жилийн  8 /±1/ хувийн хүүтэй зээлийг энэ долоо хоногоос эхлэн олгох ёстой гэж үзжээ. Тиймээс Засгийн газар иргэдэд энэхүү ипотекийн зээлийг энэ долоо хоногоос эхлэн арилжааны банкуудаар дамжуулан олгох ажлыг зохион байгуулна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдлээ.

Орон сууцны урт хугацаат зээлийг ажилтай, орлоготой хэн боловч авах боломжтой гэж журамд заасан. Ингэхдээ ашиглалтад орсон орон сууцанд урт хугацаат зээлийг олгох нөхцөл тавиад байгаа. Мөн урьдчилгаа төлбөрийн 10-30 хүртэл хувийг төлөх ёстой гэж журамд заасан юм. Тиймээс орон сууцны урт хугацаат жилийн  8 /±1/ хувийн хүүтэй зээлийг хэрэгжүүлэх үйл явц ийнхүү энэ долоо хоногоос эхлэн хэрэгжих болж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш