МАН-ын “Ард түмнээ сонсъё” аян аймаг бүрт өрнөж, үндсэндээ хаалтаа хийх тал руугаа хандаж байна. Зуузай холбон гарсан АН-ын “Монгол хүн 2020” аян ч жаргах тал руугаа орж байна. Хашир бурхинуудын өөрийн сонгогдсон, сонгогдох тойрогтоо сонгууль дөхүүлж байж аяндах намдаа санал болгосны дагуу цөөн хэдэн аймгийн ард түмэн сөөлжлөн үлдээд байгаагаас бус аль аль талын аян Монгол орныг хөндлөн гулд тойрч чаджээ. Алслагдсан аймгийнхан МАН, АН-ын аянг нэр усыг нь хольж хутгаж, дахин дахин ирээд л асуугаад нөгөө юмаа яриад байна гэцгээх энүүхэнд гэнэ. Тэр ч бүү хэл зарим хөгшид “дээрийн өгсөн юмнууд чинь дуусаж байгаа” гэж ам алдаж байгаа сурагтай. Эрх баригч хоёр намаа ялгаж ядаж байхад МАН “Х” үсгээ гадуурхсанаас болж бас бөөн эндүүрэл, андуурал болж байгаа аж. Саяхан нэгэн аймагт МАН-ын “Ард түмнээ сонсъё” аян хаалтаа хийж. Намаа төлөөлөөд хэсэг гишүүд сайдууд очжээ. Тэд арга хэмжээнд нь оролцож, үг хэл болж байтал нэгэн хожуу ирсэн эмээ хаалтын арга хэмжээг сонирхож хэсэг сууснаа Гадаад хэргийн сайд Г.Занданшатарыг харж, харж “энэ хүү чинь хэзээ намаасаа гараад өөр намд орчихоо вэ. Овоо юм ярьдаг гайгүй хүү байсан чинь манай намаас уравчих аа юу” гэж ирээд л уулга алдаж. Гайтай х үсэг ээ гэж.
Э.Болор
www.shuum.mn
Э.Болор
www.shuum.mn