logo
Хүүхдүүд үсэглэлийн  баяраа тэмдэглэв

Хүүхдүүд үсэглэлийн баяраа тэмдэглэв

2013/06/04

БНЧУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны санаачилга, санхүүгийн дэмжлэгээр тус улсын Ческа Лийпа хотноо зохиогдсон монгол хэлний дамжааг төгссөж буй 15 хүүхэд үсэглэлийн  баяраа тэмдэглэв.

Энэ үеэр тэд сурсан эрдмээ шалгуулахын зэрэгцээ монгол ардын зүйр цэцэн үгс хэлэлцэн, дуулж бүжиглэж  сонирхууллаа.

Элчин сайд Д.Зүмбэрэллхам үсэглэлийн баярт оролцож бяцхан иргэддээ баяр хүргэхийн сацуу цаашид монгол өрх айл олноор амьдардаг хотуудад бага насны хүүхдүүдийг эх хэл соёлд нь сургах ийм дамжааг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдэв. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш