logo
Монгол, Умард солонгосын ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт  болов

Монгол, Умард солонгосын ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт болов

2013/06/04
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн яамд хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалт энэ сарын 03-нд Улаанбаатар хотноо болов.

Зөвлөлдөх уулзалтыг, монголын талаас Гадаад харилцааны яамны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Ч.Баярмөнх, умард солонгосын талаас БНАСАУ-ын ГХЯ-ны Азийн газрын захирал Ким Мен Гил тэргүүлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн явц байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны чиг, хандлага болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Зөвлөлдөх уулзалтын үеэр, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд хамтран ажиллах асуудлыг мөн хэлэлцлээ.

Умард солонгосын төлөөлөгчид Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн байгаль орчны өдөрлөгийн зарим арга хэмжээнд оролцох юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш