Олон улсын цөмийн энергийн байгууллага – МАГАТЭ нь Ираны одоогийн байгаа цөмийн энергийн бодлогыг энхийн зорилготой гэж баталгаа өгөх боломжгүй гэжээ. Энэ тухай тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Юкия Амано МАГАТЭгийн удирдах зөвлөлийн чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ мэдэгдэв. Түүний ярьснаар, “Ирантай хийж буй яриа хэлэлцээрт одоо болтол ямарч дэвшил гараагүй” гэв. Юкия Амано Иран нь центрфугийнхээ тоог нэмэгдүүлж, уран баяжуулалтынхаа нийт хэмжээг нэмэгдүүлснээр МАГАТЭ болон НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөрчиж байгаа. Тэрээр Иранаас агентлагийн шинжээчдийн үзэж байгаагаар, цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэхэд ашиглаж байж болзошгүй, Парчин дахь цэргийн объект руу нэвтрэх боломж олгохыг шаардсан. Тэр тэмдэглэхдээ, Агентлаг нь цөмийн тогоонд хүнд усаар судалгаа хийж байгаа талаар сонирхож байна гэжээ.