logo
Санамж бичигт гарын үсэг зурлаа

Санамж бичигт гарын үсэг зурлаа

2013/06/05

Шинэчлэлийн Засийн газраас төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй болгох тогтолцоо бүрдүүлэх, элдэв хардалт дагуулахгүйгээр ил тод нээлттэй байлгахад чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл энэхүү ажлын нэг хэсэг болгож барьцаа хөрөнгийн лавлагаа, мэдээлэл авах, барьцааны гэрээг бүртгүүлэхтэй холбоотойгоор бий болдог дараалал, чирэгдлийг бууруулах, иргэн, харилцагчид үзүүлэх үйлчилгээг шуурхай болгох зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын банкны холбоо, түүний гишүүн нийт арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллах Харицлан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Талууд санамж бичгийн хамтын ажиллагааны хүрээнд ажлын уялдаа холбоогоо сайжруулах, эрх зүйн болон техник технологийн дэвшлийг үйлчилгээндээ нэвтрүүлж, барьцаа хөрөнгийн лавлагаа, мэдээллийг улсын бүртгэлийн байгууллага, банк санхүүгийн байгууллага хооронд шууд цахим хэлбэрээр дамжуулан олгож, хүлээн авч байхаар хамтран ажиллахаар тогтлоо.
Үүний үр дүнд бүртгэлийн байгууллага болон банкнаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээ түргэн шуурхай болох, явдал чирэгдэл эрс багасахын зэрэгцээ талуудын ажлын уялдаа холбоо сайжирч, барьцааны эрхийг бүртгүүлэхтэй холбоотой эрсдэл шууд буурна гэж үзэж байна. Мөн барьцааны бүртгэлийг улам боловсронгуй болгон хөнгөвчилж, үйлчилгээний шат дамжлага, зардлыг бууруулснаар иргэдийн цаг, мөнгийг хэмнээд зогсохгүй иргэд үл хөдлөх эд хөрөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулах, үр шимийг нь хүртэхэд томоохон бодит дэмжлэг болох юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш