Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Сайд нарын 7 дугаар бага хурал энэ оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо чуулж, тус байгууллагыг хоёр жил даргалсан Монгол Улсын үйл ажиллагааг бататгасан “Улаанбаатарын Тунхаглал” батлан гаргасан билээ.
Монгол Улсын ГХЯ энэхүү «Улаанбаатарын Тунхаглал»-ыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулган, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 23 дугаар чуулганы албан ёсны баримт бичиг болгон тус тус тараалаа.
«Улаанбаатарын Тунхаглал» ийнхүү НҮБ-ын албан ёсны хэл болох англи, испани, орос, хятад, франц, мөн араб хэлээр орчуулагдан дэлхий дахинаа түглээ.
«Улаанбаатарын Тунхаглал»-д НҮБ дахь АОХН-ийн үүрэг ролийг бэхжүүлэх, энэ чиглэлээр НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Хүний эрхийн зөвлөл болон НҮБ-ын холбогдох бусад байгууллагын хүрээнд ардчиллын зорилтуудыг дэмжин урагшлуулах, улмаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ардчиллын сан, мөн НҮБ-ын Соёл иргэншлийн холбоо зэрэг байгууллагатай нягт хамтран ажиллахын чухлыг тэмдэглэсэн билээ.
Түүнчлэн Монгол Улс АОХН-ийг даргалж байхдаа ардчилсан нийгэм, институциүдийг бэхжүүлэх, хүний эрхийг хангах, Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэхэд дөхөм үзүүлэхэд чиглэсэн Ардчиллын боловсролын тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол батлуулж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ажиглагчийн статустай болох үйл явцыг эхлүүлсэн юм.
Сайд нарын хурлын үр дүнг НҮБ-ын албан ёсны баримт бичиг хэлбэрээр бүх гишүүн оронд түгээн танилцуулж байгаа нь энэ бүх асуудлыг урагшлуулахад чухал ач холбогдолтой болж байна.