Кувейт улсын Элчин сайдын яамнаас монгол улсын хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 210.000 еврогийн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр шийдвэрлэж санхүүжилт хийлээ.
Ингэхдээ Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн судалгааг гаргасан байна. Кувейт улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд, эрхэмсэг ноён Мубарак Альсехайжан нь хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх аливаа үйл ажиллагаа, төслийг байнга дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.