logo
Тамирчин монгол  бүсгүй жиндээ чансаагаараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна

Тамирчин монгол бүсгүй жиндээ чансаагаараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна

2013/06/05
ОХУ-ын Тюмень хотод энэ тавдугаар сарын 25-26-нд жудо бөхийн “World masters” тэмцээн боллоо. “World masters”-д дэлхийд чансаагаараа эхний 16-д бичигддэг шилдэг тамирчид оролцдог бөгөөд олимп, дэлхийн аваргын дараа ордог том тэмцээн юм. Энэхүү тэмцээнд “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Сумъяа -57 кг-ын жинд барилдаж алтан медаль хүртжээ. Тэрбээр алтан медалийн төлөө Лондонгийн олимпийн хүрэл медальт, жиндээ дэлхийд чансаагаараа эхний байрт бичигдэж байгаа Францын тамирчин Фавиаг ялсан байна. Мөн хагас шигшээд Японы шилдэг тамирчин,  Рио-де-Жанейрогийн олимпт оролцохоор бэлтгэгдэж байгаа  Ямамотог ялсан юм. Ийнхүү Д.Сумъяа алтан медаль хүртсэнээр 700 оноо авч жиндээ дэлхийд чансаагаараа хоёрдугаарт бичигдлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш