logo
70 сая жилийн түүхтэй Тиранозавр Батаарыг үзэхэд хүүхэд 500, том хүн 1000 төгрөг төлөхөд хангалттай

70 сая жилийн түүхтэй Тиранозавр Батаарыг үзэхэд хүүхэд 500, том хүн 1000 төгрөг төлөхөд хангалттай

2013/06/05
 70 сая жилийн түүхтэй Тиранозавр Батаарын хэрэг сөхөгдснөөс хойш яг нэг жилийн дараа буюу тавдугаар сарын 17-нд долоон хайрцаг бүхий араг ясыг эх оронд нь холбогдох байгууллагууд авчирсан билээ. Батаарыг иргэдэд үзүүлэхийн тулд  “Blue star” констракшн Сүхбаатарын талбайд байгуулж буй түр музейн барилга угсралтын ажил, “М-Ойл” ХХК Үлэг гүрвэлийн түр музейн ивээн тэтгэгчээр хариуцан ажиллаж байгаа. Сүхбаатарын талбайд байршуулсан гаалийн түр хяналтын бүсэд байгаа Тиранозавр Батаарыг угсарч дууссан гэх сайхан мэдээ бидэнд ирлээ. Харин иргэдэд ирэх бямба гаригаас эхлэн сонирхуулахаар болсон байна. Ингэхдээ 0-6 насныхан болон өндөр настнуудад үнэ төлбөргүй, 7-16 насныханд 500, насанд хүрэгчдэд 1000 төгрөгийн тасалбартай байх гэнэ. Хоёр метр гаруй өндөртэй уг олдворыг ирэх есдүгээр сар хүртэл төв талбай дээр байршуулах аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш