Саяхан хөхний хорт хавдараас сэргийлэхийн тулд хоёр хөхөө тайруулсан жүжигчин Анжелина Жоли хэсэгтээ өөрийн эрүүл мэндэдээ анхааран нам гүмхэн амьдарч байсан. Тэрээр нөхөр болох Брэд Питтийн тоглосон " World War Z" киноны нээлтэнд дээр хүрэлцэн ирж олон нийтийн өмнө анх удаагаа гарч ирлээ. Анжелина Жоли хүрэлцэн ирсэн хүмүүстэй хамт зургаа татуулан, сэтгүүлч нарын асуултанд төвөггүйхэн хариулан “Миний бие сайн байгаа” хэмээн нүүр дүүрэн инээмсэглэж байсан гэнэ шүү. Харин түүний гайхалтай нөхөр болох Брэд Питт нь тархины хорт хавдартай болсон тухайгаа өмнө нь мэдэгдэж байсан. Тэрбээр киноныхоо нээлтийн үеэр хэлэхдээ “Би заримдаа ой ухаанаа алддаг нь үнэн. Гэхдээ үхэлд хүргэх аюултай эсэхийг хараахан тодруулаагүй байна” хэмээн ярьсан байна.