logo
Гудамжны урлагын

Гудамжны урлагын "Татум" наадам манай улсад болно

2013/06/05
 Монгол-Францын төв, “Гёте” институт болон “Урлагийн орон зай” төв хамтран стрийт арт буюу гудамжны урлагийн олон улсын наадмыг энэ сарын 10-15-ны хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. “Татум” нэртэй уг наадмын хүрээнд Франц, Германы уран бүтээлчид урилгаар ирж,  графит урлаг, “Sticker art” буюу наалтын урлаг, DJ хөгжмийн сургалтыг тав хоногийн турш үнэ төлбөргүй явуулах юм байна. Сургалт тус бүрт Монголын 15-20 залуу уран бүтээлчийг шалгаруулах бөгөөд Монгол-Францын төвийн цахим хуудсаар зочлон, бүртгэлийн хуудас бөглөн оролцох эрхээ авч болох нь ээ. Түүнчлэн, шалгарсан уран бүтээлчдийн сургалтын үр дүн, бүтээлийн үзэсгэлэнг Соёл амралтын хүрээлэнд үзэсгэлэн болгон гаргах аж.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш