logo
“БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВ” -ийг байгуулах, гишүүнийг сонгох сонгон шалгаруулалтад урьж байна

“БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВ” -ийг байгуулах, гишүүнийг сонгох сонгон шалгаруулалтад урьж байна

2013/06/05

Сонгон шалгаруулалтын нэр: “БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВ” БАЙГУУЛАХ, ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ”

Төсөл шалгаруулалтын дугаар: СШ/MON BS13/БХТ-01

Бизнес хөгжлийн портал BANKIR.MN нь “Бизнесийн хөгжилд стратегийн дэмжлэг үзүүлэх үндэсний хөтөлбөр /MON BS13/ -ийг хэрэгжүүлэх хүрээнд “БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВ” -ийг байгуулах, гишүүнийг сонгох сонгон шалгаруулалтад урьж байна.  Шалгарсан оролцогчид:

-          Бизнесээ амжилттай эрхлэх, өсөж дэвжихэд СТРАТЕГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ. 

/Стратегийн дэмжлэг үзүүлнэ гэдэг нь: Хөрөнгө оруулалт санхүүгийн шийдэл, Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэлт, Удирдлагын зохион байгуулалт, Ажиллах хүч хүний нөөцийн сонголт, Маркетинг менежментийн төлөвлөлт, Эрсдэл аюулгүй байдлын хяналт, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Гадаад харилцаа технологийн хөгжил, Барилгын зураг төсөл төсөв, Гэрээ хэлцэл эрхзүйн асуудлаар 1 жилийн хугацаанд зөвлөх үйлчилгээ төлбөргүй үзүүлэхийг ойлгоно/ 

-          Үйл ажиллагаанд үндэслэн БИЗНЕСТ БАТАЛГАА, МЕНЕЖМЕНТИЙН БАТЛАН ДААЛТ гаргана.  

-          БИЗНЕС, ЭРХ АШГИЙГ төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, банк санхүү, 3 дагч этгээдийн өмнө ХАМГААЛНА. 

-          Бизнесийн орчин нөхцөлийг САЙЖРУУЛЖ, аливаа эрсдэл, уналтаас УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ. 

-          Үйл ажиллагаанд хараат бус хөндлөнгийн ҮНЭЛГЭЭ,  ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ. 

-          БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВ /ИНКУБАТОР/ -ийг өргөжүүлэн гишүүдтэй бүлгээр хамтран ажиллана. 

-          Эдийн засгийн болон стратегийн ач холбогдол бүхий бизнес төсөлд шууд сонголтоор ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийнэ.  

-          30,000,000₮ БАРЬЦААГҮЙ ЗЭЭЛ ОЛГОХ “МӨНГӨН ҮНДЭС” ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ ЭРХ ОЛГОНО.

Сонгон шалгаруулалтад оролцох иргэн, хуулийн этгээд нь бичгээр хүсэлтээ гаргаж баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авна. Баримт бичгийн төлбөрийг ХХБанкны 458024510 тоот дансанд тушаана.

Баримт бичгийг 2013 оны 07 сарын 05 ний өдрийн 17:00 цагаас өмнө хүлээлгэн өгнө.

Сонирхсон этгээд баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авна уу.

Монгол улс, УБ хот, БЗД, Доржийн гудамж, Глоб 11 тоот. Утас: 9801 - 1942, 9802 - 1942

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш