Дэлхийн байгаль орчны өдрийн арга хэмжээнд оролцохоор монголд ирээд байгаа нүб-ын байгаль орчны хөтөлбөрийн газрын гүйцэтгэх захирал аким штайнер тэргүүтэй төлөөлөгчдийг муис-ийн захирал а.галтбаяр сургуульдаа урин хамтын ажиллагааны талаар өнөөдөр санал солилцлоо. Энэ үеэр аким штайнер оюутнуудад “ногоон эдийн засаг ба ногоон ажлын байр: төгсөлтийн дараах сургалтад хэрэгжих нь” сэдвээр илтгэл тавьсан юм. Уулзалт муис-ийн i байрны эрдмийн дугуй зааланд боллоо. Нүб-ын байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчид маргааш хустайн байгалийн цогцолборт газартай танилцаж, мэ-ний vi-viii зуунд хамаарах түрэгийн үеийн хүн чулууны цогцолборыг сонирхоно.