logo
Австралийн сөрөх тагнуулын байгууллагын мэдээллийг Хятадын хакерууд олж авчээ

Австралийн сөрөх тагнуулын байгууллагын мэдээллийг Хятадын хакерууд олж авчээ

2013/06/06
Австралийн нийслэл Канберра хотод баригдаж байгаа Австралийн сөрөх тагнуулын байгууллагын шинэ байрны төлөвлөлт болох сервер, аюулгүй байдлын систем, харилцаа холбооны кабелиудын байршлын тухай мэдээллийг хятадууд олж авсан байна. Уг мэдээллийг Хятадад бүртгэлтэй байдаг компьютерийн серверээс халдаж олж авсан болохыг Австралийн Өргөн нэвтрүүлгийн корпораци нотолсон ажээ. Хэрэв Хятадын тусгай албад энэ мэдээллийг олж авсан бол сөрөх тагнуулын байгууллагын шинэ байранд сүлжээгээр нэвтрэх боломж бүрдэх юм. Харин холбогдох албаны хүмүүс уг хэрэг явдлын талаар тайлбар өгөхөөс татгалзжээ. Шинэ байр тун удахгүй ашиглалтад орох бөгөөд нийт 600 гаруй сая ам.долларын өртөгтэй аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш