logo
Афганистаны парламентын авлигач улстөрчдийг нэрлэжээ

Афганистаны парламентын авлигач улстөрчдийг нэрлэжээ

2013/06/06
Афганистаны  хууль тогтоогчдыг тус улсын Сангийн сайд Omar Zakhilwal авлигад буруутган парламентад нэрлэсэн байна. Авлига бол тус улсад нүүрлээд байгаа хамгийн чухал сорилтуудын нэг юм.
Ялангуяа АНУ цэрэг дараа жил тус улсыг орхин гарахаас өмнө энэ улс авлигатай тэмцэх систем байгуулах нь чухал байгаа юм.
Omar Zakhilwal нь энэхүү мэдэгдлийг авлигын хэрэгт өөрийг нь буруутгах оролдлогуудын эсрэг өөрийгөө хамгаалан хийсэн юм.
Парламентын хэд хэдэн гишүүдийг архи, түлш болон машиныг хууль бусаар Афганистанд оруулж ирдэг талаар нийтэд зарласан байна.
Буруутгагдсан гишүүдийн нэг Kandahar мужаас сонгогдсон Naeem Lalai байсан бөгөөд түүнийг “1970 ширхэг авто машин хууль бус аргаар импортоор оруулж ирэх оролдлогыг хийж байсан мөн бусад улс төрчдийн зүгээс гаалийн ажилтнуудыг эдгээр ачааг оруулахыг шаардаж байсан юм” гэжээ.
Канадад боловсрол эзэмшсэн ноён Zakhilwal нь 2001 онд Талибаны дэглэм унасны дараагаар Афганистаныг дахин байгуулах АНУ-ын бодлогыг дэмжигч улс төрч юм.
"Хоёр сарын өмнө 5 бензиний цистерн Farah мужаар дамжин Афганистанд хууль бусаар нэвтэрсэн. Бид тэднийг барьсан бөгөөд Farah-аас сонгогдсон парламентын гишүүн Samimullah Samim Германаас утсаар цистернүүдийг суллахыг шаардсан. Хариуд нь би тэд хууль бусаар хил нэвтэрсэн гэхэд тэр хууль бусаар нэвтэрснийг нь мэдэж байгаа тийм болохоор л тэднийг суллуулахаар ярьж байна” гэсэн мэдээллийг өгчээ.
Samimullah Samim энэхүү мэдээллийн хариуд “Сангийн сайд энэхүү мэдээллийнхээ нотлох баримтыг олон нийтэд харуулах, эсвэл хэвлэл, мэдээллийнхний өмнө уучлал гүйх хэрэгтэй” гэжээ.
Мөн Zakhilwal хэлэхдээ “энэ удаагийн Сангийн сайдыг төсвийн мөнгөнөөс ганц цент дутаасан байвал түүнийг болон түүний гэр бүлийг бурхан үгүй хийх болно” гэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш