logo
Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд даргыг авилгын хэрэгт буруутган шалгаж эхлэв

Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд даргыг авилгын хэрэгт буруутган шалгаж эхлэв

2013/06/06
Хятадын холбогдох байгууллагууд тус улсын эдийн засгийн төлөвлөлтийн агентлаг буюу Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд даргыг мөрдөн шалгах үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Хятадын Коммунист намын Cахилгын хяналтын төв комисс өөрийн вэб хуудаснаа “Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга Liu Tienan-ыг "ноцтой сахилгын зөрчилд сэжиглэн" шалгаж эхлээд байна гэжээ. Гэхдээ Сахилгын хяналтын төв комиссын энэхүү мэдэгдэл нь ямар хэрэгт сэжиглэж байгаа нь тодорхойгүй байгаа ч, Хятадын төрийн мэдээллийн хэрэгслийн үзэж байгаагаар “энэхүү мөрдөн шалгах ажиллагаа нь өнгөрөгч 12 дугаар сард “Caijing” сэтгүүлийн сэтгүүлч Luo Changping өөрийн блогтоо Liu-гийн эсрэг авлигын баримт дэлгэсэн бөгөөд энэхүү мэдээллийн мөрөөр намаас авч байгаа арга хэмжээ” байж болох юм.
58 настай Liu нь Дэлхийн 2 дахь том эдийн засгийг төлөвлөх байгууллагын дэд даргын албан тушаал хашдаг ба энэ оны 3 дугаар сар хүртэл мөн Үндэсний эрчим хүчний байгууллагын даргаар ажиллаж байсан юм.
Хятадын шинэ удирдлага Xi Jinping өргөн тархсан авлига, хээл хахуулийг үндсээр нь устгах амлалт өгсөн юм. Одоогоор Xi –ийг тус улсын дарга болсноос хойш авлигын хэргээр шалгагдаж байгаа өндөр албан тушаалтнуудын хамгийн сүүлийнх нь Liu болж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш