Хар тамхи болон түүний төрлийн мансууруулах бодис дэлхийд жил дутам 200 мянган хүнийг хөнөөж байна гэж мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын албаны дарга Юрий Федотов мэдэгдэв. Тэрээр мөн мансууруулах бодистой хийх тэмцэлд дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг нэгтгэхийг уриалсан байна.
«Мансууруулах бодис бол дэлхийд тулгарсан аюул юм. Ийм бодис улс орнуудын үндэсний аюулгүй байдлыг бусниулж, дэлхийн хамтын нийгэмлэгт заналхийлж байна. Бид мансууруулах бодисын хууль бус эргэлт төдийгүй одоогоор хориглоогүй тун аюултай бодистой хийх тэмцэлд хүчин чармайлтаа нэгтгэх ёстой» гэж тэрээр нэмж хэллээ.