logo
Мексикт авлигын хэрэгт холбоотой байж болох 5 хайрцаг бэлэн мөнгө илрүүлжээ

Мексикт авлигын хэрэгт холбоотой байж болох 5 хайрцаг бэлэн мөнгө илрүүлжээ

2013/06/06
Лхагва гарагт Мексикийн өмнөд Tabasco мужийн хуучин захирагчийг төсвийн хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдуулан шалгах үеэр Мексикийн холбогдох байгууллагынхан 5 хайрцаг бэлэн мөнгө нууж байсныг илрүүлсэн байна. Tabasco мужийн прокурор Fernando Valenzuela хэлэхдээ мужийн захирагч асан, “Institutional Revolutionary Party (PRI)” намын Andres Granier-ийн санхүүгийн нарийн бичгийн дарга байсан Jose Saiz-ийн албан өрөөнөөс 500, 1000-ын дэвсгэрт бүхий олон боодол пессо илрүүлсэн гэжээ.
Мөрдөн байцаагчид уг мөнгийг тоолж байгаа бөгөөд нэгэн гэрчийн мэдүүлснээр 90-100 сая орчим пессо (7-8 сая ам. доллар) байгаа аж.
Тус мужийн одоогийн захирагч, сөрөг хүчний намын Arturo Nunez өмнөх захирагч Andres Granier-ийг хээл хахууль авсан, мөн мужийг олон сая долларын өртэй үлдээсэнд буруутгаад байгаа юм. Түүнчлэн тус улсын орон нутгийн мэдээллийн хэрэгслээр Granier нь “Beverly Hills”-ийн хамгийн том дэлгүүрүүдэд олон зуун гутал, хувцасны худалдаа эрхэлдэг хэмээн мэдэгдэж байсан юм. Энэхүү мэдэгдлийнхээ дараагаар тэрээр тэр үед согтуу байсан, надад тийм зүйлс байхгүй гэж мэдэгдсэн юм.
PRI нам нь Мексик Улсыг 71 жил удирдсан бөгөөд энэ хугацаанд авлига, хүнд суртлыг нэмэгдүүлсэн гэж үздэг.
Сүүлийн жишээгээр тус намын гишүүн, багш нарын холбооны тэргүүн асан Elba Esther Gordillo-г багш нарт хамаатай олон сая долларын сангийн хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутган баривчилсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш