logo
АНУ-ын конгресс Гуантанамо  дахь шоронг хаах саналын эсрэг байна

АНУ-ын конгресс Гуантанамо дахь шоронг хаах саналын эсрэг байна

2013/06/06
АНУ-ын конгрессын бүгд найрамдах намын  төлөөлөгчдийн танхим Куба дахь Гуантанамо цэргийн баазын террористуудыг хорих тусгай гянданг хаах тухай Ерөнхийлөгч Барак Обамагийн төлөвлөгөөг эсэргүүцэв. Конгрессын гишүүдийн олонхи саналаар 2014 оны санхүүгийн жилийн цэргийн барилга байгууламж барих зарлагын тухай хуулийн төсөлд оруулах засварыг хэрэгсэхгүй болгов.

Энэ хуулийн төслийн дагуу хоригдолуудыг Гуантанамогоос америкийн өөр шоронд шилжүүлэх хөрөнгө гаргах байсан юм. Түүнчлэн 2014 оны санхүүгийн жилийн батлан хамгаалах салбарын зарлагын тухай хуулийн төсөлд шоронг хаах санааг агуулжээ.

Терроризмын эсрэг ажиллагааны үеэр баривчлагдсан гадаадын хэт даврагсадыг америкийн аль нутагт найдвартай хорьж болохыг Обамагийн засаг захиргаа тайлбарлаагүй хэмээн бүгд найрамдах намынхан үзэж байна.

Гуантанамогийн зарим хоригдолыг бусад орны засгийн газарт хүлээлгэж өгвөл удалгүй тэднийг суллах магадлалтай гэж Бүгд найрамдах намынхан болгоомжилж байна. Эдүгээ Гуантанамод 166 хүн хоригдож байгаа бөгөөд энэхүү шоронг хаах бодолтой байна гэж 5-р сарын сүүлээр Обама мэдэгдсэн билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш