Вирустэй тэмцэх Касперскийн лабораторийн шинжээчид дэлхийн 40 улсад кибер тагнуул хийж байсан байсан олон улсын сүлжээг илрүүлсэн тухай өчигдөр зарлалаа.
NetTraveler хэмээн нэрлэсэн тагнуулын энэхүү сүлжээ нь төрийн байгууллагуудын болон хувийн компьютерийн 350 гаруй системд халдсаныг шинжээчид илрүүлжээ. Засгийн газрын байгууллага, ЭСЯ, эрдэм шинжилгээний хүрээлэн, цэргийн байгууллага, нефтийн компаниуд тэдгээрийн дотор байгаа ажээ. Касперскийн лабораторийн мэдээлсэнээр бол тэд 22 Гб гаруй мэдээлэл баримтыг хулгайлжээ.
Манай улс энэхүү дайралтанд өртөн ихээхэн хохирол амссан улс орнуудын жагсаалтын 1-т орсон байна. 2-рт ОХУ, Энэтхэг гуравт оржээ. Түүнчлэн дайралтад нэрвэгдсэн улсуудын жагсаалтанд Казахстан, Киргиз, Хятад, Тажикистан, Өмнөд Солонгос, Испани, Герман арван улсууд багтжээ.Тус тагнуулын сүлжээ 2004 онд байгуулагдан ажиллаж эхлэсэн бөгөөд 2010-2013 онд хакерууд нь үйл ажиллагаагаа эрс идэвхжүүлж байжээ.