УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн тухай амтай бүхэн ярьж, сайтууд уралдан байж мэдээллээ. Сэжигтэн О.Эрдэнэсолонго нь өөрийнхөө нэрийн дансаар Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкаар 2009-2013 хооронд нийтдээ 13.9 тэрбум төгрөг, онц их хэмжээний гадаад валютыг угаасан байж болзошгүй гэсэн үндэслэл цагдаагынханд байгаа аж. Их хэмжээний мөнгийг бүлэглэн угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт ЭХ-ийн 166, хууль бусаар хөрөнгөжих хэрэг нь ЭХ-ийн 270 дугаар зүйл анги зөрчсөн гэмт хэргийн шинжтэй байгаа учраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай хууль сахиулагчид мэдээлсэн билээ. Хэргийг шалгаж байгаа ажлын хэсэг тус хэрэгт холбоотой этгээдүүдийн эд хөрөнгийг нь битүүмжилжээ. Мөн интерпол, олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм байна.
Хэрэв нэр бүхий УИХ-ын гишүүний гэргийтэй холбоотой энэ хэрэг нотлогдвол, эл хэрэгт УИХ-ын гишүүн холбоотой нь тогтоогдвол тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос хуульд заасны дагуу УИХ-д тавих тухай ч яригдаж эхэллээ. Харин УИХ-ын эрхэм гишүүн энэ талаар өөр байр суурьтай байх юм.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар УИХ-ын "ЭРХЭМ" гишүүн өдгөө хөдөө орон нутагт ажиллаж байгаа бөгөөд "Тэрхүү их мөнгөний талаар ямар ч мэдээлэл байхгүй, надад тийм их их мөнгө ч байгаагүй" хэмээн мэдэгдсэн байна. Монголын нийгэм өнгөрсөн жилээс авилгач улс төрч, зөвшөөрөлгүй барилга, нууц данс энэ тэр гээд багагүй шуугисан бол өдгөө эзэд нь өөрсдөө мэддэггүй "Тэнгэрээс унасан эсвэл газраас ургасан" байж болзошгүй ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ -тэй холбоотой ноцтой гэмт хэргүүдийн мэдээллээр хахаж цацах болжээ. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэртэй холбоотой энэхүү асуудал "Бодлоггүй эхнэрийнх нь болчимгүй үйлдэл үү..., эрхэм гишүүний өөрийнх нь "БАЛАГ УУ..."" гэдэг эргэлзээг олон нийтэд төрүүллээ.