БНСУ-ын Элчин сайдын яамнаас "Солонгосын соёлын өдөр" арга хэмжээг энэ жил хоёрдох удаагаа Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээ нь маргааш "Монгол Солонгосын эв найрамдал" сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд монгол иргэдэд Солонгосын соёлтой биечлэн танилцах боломжийг олгох аж. Энэ үеэр кимчи дарах, Бимбимбаб солонгос үндэсний хоолны үзүүлбэр зэрэг олон арга хэмжээ болох ажээ. Хамгийн сонирхолтой нь Солонгосын "KBS" телевизээс зохион байгуулдаг “K-POP World festival”-д Монголыг төлөөлөн оролцох оролцогчдыг сонгон шалгаруулах уралдаант тэмцээн энэ өдөр болно. Тэргүүн байрт шалгарсан оролцогч уг фестивальд оролцох эрхийн бичгийн эзэн болох боломжтой гэнэ.