Оюутан бүрт сар сараар нь олгодог байсан 70 мянган төгрөгийг энэ жилээс эхлэн улирлаар өгдөг болсон. Дөрөв тав зургадугаар сарын мөнгийг энэ сарын 10-ны дотор оюутнуудын гар дээр өгөхөөр болжээ. Төрийн сангаас бүх санхүүжилтийг хийж дууссан бөгөөд одоо харин оюутнуудын дансанд байршуулах ажил л үлдээд байгаа аж.