logo
 Цагдаагийн сургуулийн шүүхийн шинжилгээний тэнхимд “Папилон” системийг нэвтрүүллээ

Цагдаагийн сургуулийн шүүхийн шинжилгээний тэнхимд “Папилон” системийг нэвтрүүллээ

2013/06/06
Хууль сахиулахын их сургууль сургалтын чанар агуулгаа сайжруулах үүднээс Цагдаагийн сургуулийн шүүхийн шинжилгээний тэнхимд “Папилон” буюу гарын мөрний адилтгалын автомат системийг суурилуулж, кабинетийн нээлтээ хийлээ. Уг арга хэмжээнд Хууль сахиулахын их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал бөгөөд Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр, Хууль зүйн яамны хэлтсийн дарга н.Ганбат нар оролцлоо. Энэхүү системийг сургалтад нэвтрүүлснээр гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр суралцаж буй сонсогчид гэмт хэргийг илрүүлэх, нотлох ажиллагаанд орчин үеийн техникийг ашиглах, мэдлэг чадварыг эзэмших боломж бүрдэх аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш