logo
“Microsoft” компани хакеруудтай тэмцэнэ

“Microsoft” компани хакеруудтай тэмцэнэ

2013/06/06
Америкийн программ хангамжийн “Microsoft” компани болон Холбооны мөрдөх товчооны мөрдөгчид, өөр бусад 80 гаруй улс орны удирдлагууд хамтран хакерын “Citadel Botnets” сүлжээг мөрдөн шалгахаар болсон байна. Энэ сүлжээг ашиглан хакерууд дэлхийн янз бүрийн улсын банкнаас нийтдээ 500 ся гаруй ам.доллар хулгайлаад байгаа билээ. Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар бол “Microsoft” компанийн мэргэжилтнүүдийн хийсэн шалгалтаар банкны 5 сая компьютерт мянга гаруй хортой бот-сүлжээг (botnets) илрүүлсэн байна. Дээрх вирустэй таван сая компьютер нь “Bank of America”, “Citigroup”, “JP Morgan Chase” зэрэг банкуудынх байжээ. Мөн “Microsoft” компанийн мэдэгдэж байгаагаар бол цаана нь 400 гаруй вирустэй сүлжээ байгаа нь тодорхой болсон гэнэ. Тэдний таамаглаж байгаагаар кибер гэмт хэрэгтнүүд ОХУ болон Украин улсад орогнож байж болзошгүй аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш