УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Засгийн газрын болон Хөгжлийн банкны бондын хөрөнгөөр санхүүжүүлэх бүтээн байгуулалтын гэрээнүүдэд гарын үсэг зурах арга хэмжээнд өнөөдөр оролцлоо.
Энэхүү бүтээн байгуулалтын гэрээнүүдийн хүрээнд эхний ээлжинд 6 аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай авто замын ажлууд 2013 онд хийгдэж дуусахаас гадна нийслэлийн зам барилга, инженерийн шугам сүлжээ, дулааны болон дэд бүтцийн ажлууд хийгдэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.