logo
Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг шалгуулна

Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг шалгуулна

2013/06/07
Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгийн гишүүдээс хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлийн хуралд Л.Цог, З.Баянсэлэнгэ нар оролцож мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж нь Хууль зүй дотоод хэргийн сайдын албыг хашиж байхдаа нэгэн гэрээнд гарын үсэг зурж, хууль зөрчин их хэмжээний мөнгө завшсан байх магадлалтай байгаа тухай мэдээллээ.

Тендер зарлагдсан дүн, гүйцэтгэсэн дүн хоёр хоорондоо зөрүүтэй, тухайлбал 654.876 ам.доллар буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцоход 851сая 338 мянган төгрөгийн хохирол гарсан, гэмт хэргийн шинжтэй байгаа гэдгийг аудитын дүгнэлт гарсан. Мөн сайд байхдаа хоригдлуудаар байшин бариулж нэг хоригдол амь насаа алдсан дээр нь хоёр амбаар гэж ярьдаг ч бодит байдал дээр тэр нь том хаус байсан. Энэ мэтээр Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлж байна. Иймэрхүү асуудал ганц Ц.Нямдоржоор зогсохгүй.

Цаашид манай Шударга Ёс Эвслийн бүлэг нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө тууштай ажиллаж хууль зөрчсөн аливаа албан тушаалтны гэм буруутай үйлдлийг тогтоолгож, шалгуулах болно гэдгээ гишүүд илэрхийллээ.
 
УИХ ДАХЬ “МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ”-ИЙН
БҮЛГИЙН АЖЛЫН АЛБА
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш