УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил Ховд аймагт ажиллалаа. Тус аймагт шинээр баригдаж буй дулааны эх үүсвэрийн барилга угсралтын ажилтай танилцав.
Ховд аймагт шинээр баригдаж байгаа дулааны эх үүсвэрийн гүйцэтгэгчээр “МЭЗ” ХХК гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд нийт барилга угсралтын ажлын явц 46 хувьтай байгааг танилцуулж үлдсэн санхүүжилтийг шилжүүлж өгөх хүсэлтийг салбарын сайдад тавьж байлаа. Эрчим хүчний сайд, энэ ондоо багтаан Дулааны цахилгаан станцын эхний ээлжийг буюу нэгдүгээр зуухыг ашиглалтад оруулахыг чиглэл болгов. 2013 он гарсаар станцын үндсэн барилгын суурь, 3ш зуухны зуухны суурь, оффисийн барилгын ажлын гүйцэтгэж байгаагаас гадна тус дулаан станцад суурилагдах тоног төхөөрөмжүүдийн 50 гаруй хувь нь төслийн талбайд буугаад байна. Төсөлд одоогийн байдлаар дотоодын 12 компани оролцож байгаагаас орон нутгийн 8 компаний 200 гаруй хүн ажлын байраар хангагдаж ажиллаж байгаа аж.
Мөн энэ үеэр дулааны шугам сүлжээний барилга угсралтын ажлыг газар дээр нь үзлээ. Дулаан дамжуулах төвүүдийн бүх тоноглолыг угсарч бэлдсэн бөгөөд ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байв. Энэхүү ажлыг гүйцэтгэгч “Энерго тех” компанитай хамтран нарийвчилсан график гаргаж үр дүнг танилцуулж ажиллахыг Эрчим хүчний хөгжлийн төвд үүрэг болголоо.
Эрчим хүчний сайд Дөргөний усан цахилгаан станцад ажиллахаас гадна Увс аймагт баригдаж буй дулааны шинэ эх үүсвэрийг барилга угсралтын ажилтай танилцаж “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХК-д энэ сарын 9-нийг хүртэл ажиллах юм.