logo
Тайваны цэргийн тэтгэвэрт гарсан ахмад авилгын хэрэгт буруутгагдлаа

Тайваны цэргийн тэтгэвэрт гарсан ахмад авилгын хэрэгт буруутгагдлаа

2013/06/07
Тайван Улсын Дээд шүүх тэнгисийн цэргийн тэтгэвэрт гарсан ахмад Kuo Li-heng-ийг 1991 онд Франц Улсаас 6 ширхэг “Lafayette” зэрэглэлийн харуулын хөлөг онгоц худалдан авах үйл ажиллагаатай холбоотой авлигын хэрэгт буруутган 15 жилийн хугацаанд шоронд хорих, иргэний эрхийг 10 жилийн хугацаанд хасах ялыг өнгөрөгч баасан гарагт ногдууллаа. Гэхдээ энэхүү шийдвэрийг давж заалдаж болох юм.
Энэ үеэр, мөн ахмад Kuo Li-heng –ийн ах Kuo Wen-tien–д Швейцарийн банкинд данс нээж, Kuo Li-heng-ийг хууль бусаар мөнгө олоход дэмжлэг үзүүлсэн хэрэгт буруутган 2 жилийн хорих ял ногдуулсан байна.
Kuo Li-heng нь “Lafayette” зэрэглэлийн хөлөг онгоц худалдан авах гэрээний нууцалсан мэдээллийг задруулсан, хээл хахууль авсан гэсэн өөр зүйл, гэмт хэрэгт буруутгагдан 1994 онд бүх насаараа хоригдох ял авсан байсан юм.
Энэ удаа түүнийг худалдан авах гэрээг зөрчиж армийн бүтээгдэхүүн борлуулагч агент Andrew Wang –аас 17 сая ам. долларын хээл хахууль авсан хэрэгт ялласан байна.
Andrew Wang нь Францын армийн тоног төхөөрөмж нийлүүлэгч “Thompson-CSF” дэх Тайваны агент байсан аж. Тэрээр 1993 оны сүүлээр тодорхойгүй шалтгаанаар армийн генерал Yin Ching-feng-ийг нас барсны дараагаар Тайван улс руу буцсан юм. Прокурорууд армийн генерал Yin Ching-feng “Lafayette”-ийн гэрээнээс хээл хахууль авсан хамтрагчдынхаа талаар мэдээлэх гэж байсан гэж үздэг бөгөөд 2000 оны 9 дүгээр сараас хойш Andrew Wang –ийг Тайваны прокуророос хүн амины хэрэгт буруутган эрэн сурвалжилж байна.
2007 оны 6 дугаар сард Швейцарийн холбогдох байгууллагууд тус улсын банкны дансанд байсан “Lafayette”-ийн худалдан авалтын гэрээний хээл хахуультай холбоотой гэж үздэг 34 сая ам. долларыг Тайваны талд шилжүүлсэн бөгөөд Тайваны тал шилжүүлсэн энэхүү мөнгийг Швейцарын банкны данснууд дахь Andrew Wang, Kuo Li-heng, Kuo Wen-tien нарын оролцсон гэмт гэмт хэрэгт хамаарах мөнгөний зарим хэсэг нь хэмээн үзэж байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш