logo
17 улс Францын хар жагсаалтанд орлоо

17 улс Францын хар жагсаалтанд орлоо

2013/06/07
“Гадаадын зээл, тусламжийн холбоотой луйврын хэргийг мөрдөн шалгахад туслалцаа үзүүлдэггүй, ил тод бус Швейцарь зэрэг 17 улсыг Франц хар жагсаалтдаа орууллаа. Энэхүү хориг арга хэмжээ нь эдгээр улсуудын банкны системээр дамжуулан Францын банкууд хөгжлийн сангийн үйл ажиллагаа явуулахыг хориглож байгаа юм” хэмээн албаныхан даваа гарагт мэдээллээ.
“Хар жагсаалтад орсон улсуудын банкны системээр Францын хөгжлийн туслалцааны сангуудыг хэдий хэмжээний мөнгө одоогоор дамжуулсныг хэлэх боломжгүй” хэмээн тус улсын Хөгжлийн сайд Pascal Canfin мэдээллээ.
Энэхүү жагсаалтад Ботсвана, Бруней, Наури, Гватемал, Филиппин зэрэг найман улс дахин орсон бол шинээр Швейцарь, Лебон, Панам, Коста Рика, Арабын нэгдсэн Эмират, Доминикан, Либерм, Тринидад Тобаго, Вануату улсууд нэмэгдсэн байна.
Албаныхан “энэхүү жагсаалтад орсон улсууд ил тод биш болохыг мэдэгдэн. Энэ жагсаалтыг зорилго нь эдгээр улс орнууд илүү ил тод байдлыг бий болгох, түүнээс урьдчилан сэргийлэх зорилготой” гэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш