logo
Сочигийн олимпийн төсвөөс 30 тэрбум доллар хулгайлагдсан гэв

Сочигийн олимпийн төсвөөс 30 тэрбум доллар хулгайлагдсан гэв

2013/06/07
Пүрэв гарагт Оросын шадар сайд асан, сөрөг хүчний намын Борис Немцов “Sochi хотод 2014 онд болох өвлийн олимпийн бэлтгэл ажлын хүрээнд 30 тэрбум долларыг Оросын улс төрчид, бизнесменүүд хулгайлсан” хэмээн мэдэгдлээ.
2007 онд Орос Улс анх олимпийн төлөвлөсөн зардлыг зарлахдаа 2014 оны олимпийн зардал 12 тэрбум орчим доллар байна гэж мэдэгдэж байсан ч энэ 6 жилийн хугацаанд зардал 51 тэрбум ам. доллар болсон бөгөөд энэ нь зун, өвлийн олимпийн түүхэн дэх хамгийн үнэтэй олимп болж байгаа юм. 2012 онд болсон Лондонгийн зуны олимпийн зардал 14.3 тэрбум ам. доллар болсон аж.
Борис Немцовын хэлснээр сүүлийн 14 жилийн хугацаанд болсон олимпийн зардал анх төлөвлөж байснаасаа ихэвчлэн 2 дахин нэмэгддэг ч Sochi-гийн Олимпийн зардал 4 дахин нэмэгдээд байгаа бөгөөд энэ нь авлига, хээл хахуулийн хэрэгтэй холбоотой хэмээн үзэж байгаа юм.
Үүний хариуд Оросын олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Зуйков хэлэхдээ “Немцовын мэдэгдлийг үнэн эсэхийг тогтооход бидэнд хугацаа хэрэгтэй гэхдээ Оросын прокурор, Аудитын танхим олимпийн зардлыг хянаж байгаа” гэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш